Саяхан Нобелийн шагналт, нэрт физикч Альберт Эйнштейний 1945 онд авхуулсан тархины рентген зургийг дуудлага худалдаанд оруулжээ. Алдарт харьцангүй онолыг сэтгэж чадсан түүний тархины бүтцийн зургийг нэгэн эр 4000 ам.доллааар үнэлэн авчээ. Германы еврей гаралтай Альберт Эйнштейн дээрх рентген зургаа 1945 онд Америкт авахуулсан юм байна.Гэхдээ тухайн үед тэрээр 2 ч зураг авхуулж амжсан бөгөөд авхуулсан зургаа эмчээсээ аавлгүй мартсан ажээ.Ийнхүү түүний 2 ренген зургийг авч үлдсэн эмч өөрийн ач нартаа үлдээсэн нь саяхан гарч иржээ.Улмаар дээр зургуудын анхны үнэ 1000 ам.доллароос эхэлжээ.
Сонирхолтой нь урьд өмнө хүний тархины рентген зургийг дуудлага оруулж байсан удаа байхгүй гэнэ.Хэд хэдэн үнэ хаялцсаны эцэст эдгээр 2 ренген зургийг Калифорнийн иргэн Жули Эндэрс авсан бөгөөд түүнийг өөрийн ажлын өрөөндөө тавина гээд Эйнштейнтэй холбогдох зарим нэг эд зүйл өөрт нь байдгийг нуугаагүй байна.Шинжлэх ухааны тулгуур хуулиудын нэг болох Харьцангүй онолыг нээсэн Эйнштейний хосгүй авьяас чадвар түүний тархины бүтцийн онцлогтой холбоотой гэж үздэг бөгөөд энэ талаархи судалгаа хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг билээ.Судалгаанаас үзвэл түүний тархины хэмжээ ерөнхийдөө бага боловч тоо болон орон зайны мэдээллийг багтаах чадал нь илүү ажээ.Өөрөөр хэлбэл суут физикчийн тархины хэмжээ жирийн хүнийхээс 15 хувь том юм байна.
Сэтгэгдэл ( 0 )