Сансрын хязгааргүй уудам орон зайд өдгөө амь тээсэн гараг эрхэс ганцхан дэлхийн бөмбөрцөг байна. Сансрын гүнд дэлхийн бөмбөрцөг шиг өөр бөмбөрцөг тэнүүчилж байгаа юм уу гэдэг асуудал маш сонирхолтой юм.
Эрт дээр үеэс тавигдаж ирсэн энэ асуултын талаар Хятадын шинжлэх ухааны академийн Шанхайн одон орон судлах станц, бичил дагуул од судлах хүрээлэн, Шанхайн технологийн физикийн хүрээлэн, Ши Ань хотын гэрлийн нарийн механикийн хүрээлэн, Хятадын шинжлэх ухаан технологийн их сургуулийн 100 гаруй судлаачид Хятадын ШУА-ийн стратегийн судлалын дэлхийн бөмбөрцөг 2.0 төслийн хүрээнд тэнгэрийн оёдлын системийн марс гарагт бүртгэл хийж, өдгөө гол чухал асуудлаар нээлт хийхээр хичээн ажиллаж байна.
Бөмбөрцөг 2.0 төслийн хариуцлагатан Хятадын ШУА-ийн Шанхайн одон орон судлалын станцын профессор Гэ Жянь хэлэхдээ, бидний гол зорилго бол адил бус тойрог замд байгаа гараг эрхэст судалгаа хийж, нарны аймгийн дунд дэлхийн бөмбөрцөгтэй их багаараа ижил төстэй, амьд амьтан оршин амьдарч байж магадгүй од гаригийг илрүүлэхэд оршиж байна. Үүнд гурван том асуудлыг тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, дэлхийн бөмбөрцөг шиг бөмбөрцөг сансрын уудамд хэчнээн байгаа вэ? Дэлхийн бөмбөрцөг чухам хэрхэн бүрэлдэж хувьсан өөрчлөгдөж ирсэн бэ? Тэнэмэл бөмбөрцөг гэдэг ухагдахуун чухам хаанаас үүсэлтэй юм бэ? Зэрэг асуудлуудад хариулах шаардлагатай байна гэжээ.
Профессор Гэ Жянь хэлэхдээ, сансар ертөнцийн хамгийн үндсэн од гарагийн хувьд тэдгээр нь амь нас болон соёл иргэншлийн өлгий нутаг юм. Гараг эрхэст шинжилгээ хийж, түүний хувьсан өөрчлөгдсөн түүхийг судлах нь хүн төрөлхтний амь насны үүсэл гарал болон дэлхийн бөмбөрцгөөс өөр газар амь нас байгаа эсэх талаар судлан шинжлэх тулгам эрэл хүсэл юм. Сүүлийн 20 жилд нарны аймгаас гаднах од гарагий судалгаа түргэн хөгжиж, гол чухал технологи нь аажмаар төлөвшиж, хоёрдох дэлхийн бөмбөрцгийг олж авахад чухал үед ирлээ. Алдуул гарагт шинжилгээ хийх арга болон сул дорой татах хүчийг ашиглан тодруулан ажиглах зэрэг нь жижиг масстай гараг эрхсийг маш тод ажиглах боломжтой гэжээ.
Дэлхийн бөмбөрцөг 2.0 төсөл нь анх удаагаа дээр дурдсан хоёр зүйлийн тэргүүний тандалтын аргатай уялдуулж бие дааж 30 сантиметрийн диаметртэй, 500 ам метр өргөн дуран болон 30 сантиметрийн диаметртэй 4 ам метрийн сул дорой татах хүчний дундаас тодруулах алсын дурангуудыг шинжлэх ухааны хиймэл дагуулд угсарч нар-дэлхийн бөмбөрцгийн хоорондын Лагранж Л-2 цэгт хүргэж, хэт том үзэгдэх орон зай болон өндөр нарийвчлалтай гэрлийн ухааны төхөөрөмжөөр тэнгэрийн оёдлын марс гарагуудад их цар хэмжээний тандалт хийж байна гэжээ.
Профессор Гэ Жянь танилцуулахдаа, гадаад дотоодын 30 гаруй их дээд сургуульд болон судалгааны хүрээлэнгүүдийн одон орон судлалын 200 гаруй эрдэмтэн, хиймэл дагуул судлах баг хамт олон өдгөө хиймэл дагуул судлах шинжлэх ухааны зорилтын судалгааг гүйцэтгэж, дагуул од судлах техникийн баг хиймэл дагуулд ачих төхөөрөмж, өндөр нарийвчлалтай удирдлага болон тавцангийн зураг төслийг биелүүлсэн гэжээ.
Үүнээс гадна хиймэл дагуулын инженерийн төсөлд бас техникийн хоёр чухал асуудлыг шийдэх шаардлагатай байна. Хиймэл дагуулыг маш тогтвортой хянаж удирдах, хэт өндөр нарийвчлалтай CMOS гэрэл зургийн аппаратыг судлан бүтээх асуудал үлдэж байна гэжээ.
Одоо болтол хүн төрөлхтөн хоёрдох дэлхийн бөмбөрцгийг олоогүй байна. Гэвч одон орон судлаачид хоёрдох дэлхийн бөмбөрцөг оршиж байгаагаар барахгүй, маш өргөн тойрог замд хэт халуун гараг эрхсээс хэт хүйтэн сансрын орон зайд байх магадлал өндөр гэдэгт бат итгэж байна. Кеплер алсын дурангаар одон орон судлаачид зарим нам жим од гарагийн тойронд 300 гаруй богино тойрог замтай боловч их багаараа дэлхийн бөмбөрцөгтэй төстэй хатуу биет од гараг илрүүлээд байгаа юм.
Тэр хэлэхдээ, супер дэлхийн бөмбөрцөгтэй адилгүй нь гэвэл эдгээр гараг эрхсийн хий биет нь бүрэн арилсны даргаа харилцан мөргөлдсөнөөс бий болсон тул дэлхийн бөмбөрцгийн үүссэн түүхтэй ижилхэн тул түүний дэд дэлхийн бөмбөрцөг гэж нэрлэдэг. Тэд адил бус тойрог замд тархан байршиж байж магадгүй. Харин амьд амьтан оршин тогтнох боломжтой дэд дэлхийн бөмбөрцгүүдийн дунд бидний эрж хайж байгаа хоёрдох дэлхийн бөмбөрцөг байж магадгүй гэжээ. Профессор Гэ Жянь хэлэхдээ, бид хоёрдох дэлхийн бөмбөрцгийг олж авахаар хичээж байгаа бөгөөд хамгийн халуун, хамгийн чийглэг, хамгийн хүйтэн бөмбөрцгийг олж авах гэж байгаа юм. Түүнчлэн гараг эрхсийн системээс тусгаарлагдсан тэнэмэл бөмбөрцгийг ч олох гэж байгаа гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Орчуулга маш муу