АНУ-ын жүжигчин 43 настай Линдси Пиерлмэний цогцсыг Холливүдийн ойролцоох Рьюнон Канион цэцэрлэгт хүрээлэнгээс холгүйхэн орших машины зогсоол дээрээс олжээ. Тэрээр энэ сарын 13-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон бөгөөд өнгөрөгч 19-ны өдөр цогцсыг нь зогсоол дээрх машин дотроос олсон аж.
Мөрдөгчид болон түүний найз нөхөд, гэр бүлийнхэн жүжигчин бүсгүйн эрэн хайх ажиллагаанд олон нийтээс тусламж хүсээд байсан бөгөөд цогцос нь ийнхүү олны хөлд дарагдсан цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоогоос олдсон нь тэднийг цочролд оруулсан байна.
Одоогоор түүний цогцсыг хэн, хэрхэн олсон, мөн тэрээр ямар шалтгааны улмаас нас барсан тухай албан ёсны мэдээлэл байхгүй байгаа бөгөөд амиа хорлосон байж болзошгүй тухай эх сурвалжууд дурдсан байна.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг олох үед машинаас нь эм, тариа олдсон гэх бөгөөд түүнийг хөнжилд ороосон байсан тухай хамгаалалтын ажилтан мэдээлжээ.
Тэрээр "Generel Hospital", "American Housewife" зэрэг кинонуудаараа олонд танигдсан, амьтны эрхийн төлөө тууштай тэмцэгч нэгэн байсан байжээ.
Сэтгэгдэл ( 0 )