Эмэгтэй бие засах газар КАМЕР суурилуулсан ЗАХИРАЛД ял оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

 

Бага сургуульд захирлаар ажиллаж байсан эр эмэгтэй багш нарын ариун цэврийн өрөөнд камер байршуулсан байжээ.

Сөүлээс өмнө зүгт орших Аняан хотын сургуулийн захирал асан 57 настай эр 10-р сарын сүүлчээр багш эмэгтэй нарын ариун цэврийн өрөөний цаас суурилуулах хэсэгт жижиг хэмжээний камер суурилуулсан байсан бөгөөд эмэгтэйчүүдийн зургийг нууцаар авч байснаа хүлээн зөвшөөрсөн байна. 

Мөн өнгөрөгч 6-р сараас 10-р сарын хооронд уулзалтын ширээн доор камертай утас суурилуулан багш нарын биеийн хэсгийг бичлэг болгон хадгалж авсан болох нь тогтоогджээ. 

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд камер байгааг нэгэн багш олж харснаар уг хэрэг ил болсон бөгөөд мөрдлөгийн явцад гар утаснаас нь дээрх бичлэгийг олсон аж. 

Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон хоёр жилийн ял оноосон бөгөөд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан ч хэн нэгэнд бие мах бодийн хохирол учруулаагүй хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк(66.181.187.105) 2022 оны 02 сарын 22

Хүнд гар бна

0  |  0
Top