Салах гэж байсан эхнэрээ аавынх нь нүдэн дээр 10 гаруй удаа илдээр цавчин хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноожээ. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт (2022.02.16) болсон байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Сөүлийн баруун хэсэгт орших гэртээ байсан түүнийд эхнэр нь аавын хамтаар эд зүйлсээ авахаар ирсэн аж. Тэд гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан байсан бөгөөд эд хөрөнгийн маргаантай байжээ.
Хэргийг шүүж байсан шүүгч хэлэхдээ "Хохирогчийн аав хэргийн газар байж энэ бүхнийг нүдээр харсан нь үнэхээр цочирдмоор" хэмээсэн ч гэмт хэрэгтний азгүй хүүхэд нас, санхүүгийн алдагдлыг харгалзан үзэж, 20 жилийн хорих ял оноосон байна.
Харин түүнд оноосон ялын хэмжээг прокурорууд эсэргүүцэн, гэмт этгээдийг бүх насаар нь хорих хэрэгтэй хэмээн шаардаж байгаа аж.