Украин улсад одоогийн байдлаар байнга оршин суудаг 22 монгол иргэн, 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байгаа аж. Тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй гэнэ.
Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин улсад оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байгаа гэдгийг тус яамнаас мэдэгдлээ.
Украин улсад оршин суугаа монгол иргэд хэрвээ ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй бол tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй болсон тохиолдолд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )