Арнольд Шварценеггерын эхнэр салах өргөдлөө өгөв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

 

Арнольд Шварценеггерын эхнэр Мария Шрайвер гэр бүл цуцлуулах өргөдлөө өнгөрсөн баасан гаригт Лос-Анжелосын Дээд шүүхэд өгчээ. "Ассошейтед пресс" агентлагийн мэдээлж буйгаар, хосуудын гэр бүл салах болсон шалтгаан тодорхойгүй ч "эвлэршгүй маргаан" байх магадлалтай аж. Алдартнуудын хувийн амьдралын тухай байнга нийтэлдэг ТМZ.com сайтад мэдээлснээр, Шрайвер салах тухай өргөдөлдөө хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хоёуланд нь ижил тэгш эрх өгөхийг хүссэн байна. Ингэхдээ тэрээр Шварценеггерт санхүүгийн ямар нэгэн шаардлага тавьсан эсэх нь тодорхойгүй байна. Арнольд Шварценеггер АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедийн хамаатны хүн болох Мария Шрайвертэй 1986 онд гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэдтэй, хамгийн том нь 21, бага нь 14 настай. 2011 оны тавдугаар сард Шварценеггер Калифорни мужийн захирагчийн албаа өгсний дараа тэд салах гэж буй тухайгаа анх мэдэгдсэн юм. Гэхдээ тэд ямар шалтгаанаар болон албан ёсоор гэр бүлээ цуцлуулах эсэхээ тайлбарлаагүй байна. Түүний дараахан Шварценеггер Америкийн нэгэн сонинд ярилцлага өгөхдөө, тэдний гэрт 20 жил гэрийн үйлчлэгчээр ажиллаж буй эмэгтэй түүний хүүг төрүүлсэн тухай дурджээ. Энэ нууц хүү нь одоо 10 настай юм байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top