Мариуполь хотын төв эмнэлэг цусаа хандивлахыг хүссэн энгийн иргэдээр дүүрчээ. Тус эмнэлэг нь Украины зүүн хэсэг дэх Донецк муж дахь хамгийн том эрчимт эмчилгээний тасагтай ч өдөрт ердөө 200 хүнээс цус авах хүчин чадалтай аж.
Оросын цэргүүд Пүрэв гарагт дайралт хийснээс хойш иргэд цус хандивлахаар ихээр ирэх болсон бөгөөд эмч нар ачааллаа дийлэхгүйн улмаас тэднийг буцаахад хүрчээ.
Цус сэлбэх төвийн захирал Мавров Володимир Георгиевич хэлэхдээ "Манай эмнэлэг амь насанд аюултай хүнд гэмтэл авсан энгийн иргэд болон цэргүүдийг эмчилдэг бөгөөд ойролцоох цэргийн эмнэлэгт иргэдийн хандивласан цусыг хүргэдэг. Манай эмнэлгийн гадаа нас, хүйс харгалзахгүй хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй дугаарлан, бусдыг аврахын тулд чадах бүхнээ хийж байна" гэжээ.
Мөн 28 настай Ник хэмээх залуу хэлэхдээ "Ирээдүйд юу ч тохиолдсон бай хотоо орхиж гарахгүй, ард түмэндээ туслахын тулд чадах бүхнээ хийх болно. Би зэвсэг яаж барихыг мэдэхгүй. Гэхдээ ядаж цусаа өгөөд ч болов тус болохыг хүсэж байна" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг шүү, ялалт
Эвий дээ бяцхан үрсүүд ,хүмүүсийг амгалан тайван амьдруулчиж болдоггүй юм байх даа энэ гитлерийн залгамжлагч өвгөн.