ФОТО | Дайны улмаас 13 хүүхэд амиа алджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

ОХУ эдийн засгийн болон бусад төрлийн хориг арга хэмжээнүүдийг үл тоон Украин руу довтолсоор байна. Дайн эхэлснээс хойш долоо хоног болж байна. Энэ хугацаанд нийтдээ 350 энгийн иргэн халдлагад өртснөөс 136 нь амиа алджээ. 

Үүнээс 13 нь бага насны хүүхэд байсан тухай НҮБ-ээс мэдээлээд байна. 

Энэ хугацаанд 660 гаруй мянган хүн эх орноосоо дүрвснээс дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа ажээ.   

Киев хотын хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийг эмч сувилагчдын хамтаар хоргодох байр руу нүүлгэн шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байна.  

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.156) 2022 оны 03 сарын 02

dainaa zogsoogoochee

0  |  0
Top