Стросс-Кан гэрийн хорионоос суллагдав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн асан Доминик Стросс-Кан гэрийн хорионоос суллагджээ. Ийм шийдвэрийг Манхэттений эрүүгийн шүүх өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гаргасан байна. Си-Эн-Эн сувгийн мэдээлснээр, Стросс-Кан эхнэрийн хамт харгалзагчгүйгээр шүүхийн танхимаас гарч, автомашинд суун явжээ. Шүүх шийдвэрийн дагуу ОУВС-гийн тэргүүн асанг батлан даалтаар сулласан бөгөөд 6 сая долларын барьцааг түүнд эргүүлэн өгсөн байна. Гэхдээ зарим хэвлэлүүдийн мэдээлснээр, паспортыг нь буцаан өгөөгүй учраас тэрбээр АНУ-аас гарах эрхгүй байна. Харин буудлын үйлчлэгч эмэгтэй «мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ өөрчлөөгүй» гэж түүний өмгөөлөгч Кеннет Томпсон мэдэгдээд «Софитель» зочид буудлын өрөөнд болсон үйл явдлын талаар үйлчлэгч эмэгтэйн ярьсныг давтан дурджээ. Стросс-Канын шүүх хурал долдугаар сарын 18-нд болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top