Украины нөлөө бүхий олигарх Англи дахь өөрийн эдлэн газартаа нас барсан байдалтайгаар олджээ. 66 настай Михаил Уотфордын цогцос даваа гарагт грашнаасаа боомилж нас барсан байдалтай олдсон бөгөөд одоогийн байдлаар гаднын нөлөөтэй гэх шинж тэмдэг олдоогүй байгаа аж.
ЗХУ задран унасны дараа газрын тос, байгалийн хийн чиглэлээр бизнес эрхэлсэн тэрбээр гурван хүүхэдтэй байжээ. Түүний ойр дотнын хүмүүсийн мэдээлж буйгаар "Түүний сэтгэл зүйд Украины одоогийн нөхцөл байдал нөлөөлсөн байж магадгүй" хэмээжээ.
Мөн түүний нас барсан цаг хугацаа Украин руу довтолсон цаг хугацаа зэрэг нь санамсаргүй тохиолдол биш хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж буй бөгөөд ОХУ-с хийсэн санаатай үйлдэл байж мэднэ хэмээн сэжиглэж байгаа аж. Түүний үхлээс өмнө ОХУ-ын агент асан Сергей Скрипалийг Англи улсын нутаг дэвсгэр дээр хөнөөх оролдлого гарсан. Тиймээс Михаил Уотфордын үхэл энэхүү үйл явдлын эсрэг авсан арга хэмжээ байж мэдэх гэнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Дэлхийн улс төрд Англи гэж үнэн алуурын хор хутгагчид байна даа.
Одоо нөгөө дэлхийн хутгуур Англи нь Орос ингэчихлээ гээд баахан сэвнээ. Угьаа бол Англи өөрсдөө л нухаад бөөн сенсааци дэгдээдэг шигээ.
Украйнууд өөрсдөө урвагчдаа хариу бариа биз