Надя Сулейман. Энэ бол Америкийн иргэн, найман ихэр хүүхэд төрүүлсэн ээж. Тэрээр “In Touch Weekly”сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хүүхдүүдээ харахаас дургүй хүрч байна. Тэднийг үзэн яддаг болсон” хэмээн ярьжээ. Надя 2009 оны нэгдүгээр сард найман ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд өөрийн 14 хүүхдээ бүгдийг нь үр тогтоох аргаар төрүүлжээ. Тэрээр хүүхдүүддээ бүгдэд нь хайртай ч бүгдийг нь төрүүлсэндээ харамсах болсон байна. 14 хүүхэд өсгөж хүмүүжүүлэх их ачааллыг дааж ядахдаа хааяа угаалгынхаа өрөөнд ороод уйлдаг, тэр ч байтугай амиа хорлох тухай ч бодох болсноо нуусангүй. Өсгөж том болгохоос хүмүүжүүлэх цаг зав огт гардаггүй гэнэ. 35 настай тэрээр гэр бүл санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд 2010 оны тавдугаар сард амьтад ариутгах сурталчилгаанд оролцож байжээ. Надя Сулемейны төрсөн эмнэлгийн удирдлага үйлчлүүлэгчийн тухай нууц мэдээллийг цацсан учир хоёр ч удаа 400 мянган төгрөгөөр торгуулж байсан бөгөөд 2011 онд зургадугаар сард Калифорни мужийн Эрүүл мэндийн зөвлөл Сулеманд үр суулгасан эмчийнх нь лизенцийг цуцалж байсан байна. Ихэнх эмэгтэйчүүд нэг хүүхэд гаргаад бие бялдар нь эвдрэх нь цөөнгүй. Тэгвэл 14 хүүхэд төрүүлсэн Надя Сулейман биеийн формоо огт алдаагүй гэдгээ гайхуулж зургаа Daily Mail сонинд нийтлүүлж байсан удаатай. Тэрээр энэ удаа үнэхээр ачааллаа дийлэхгүй ядарсан бололтой. Удахгүй хүүхдүүд нь том болж түүний ачаалал багасах биз ээ. Жаахан тэвч дээ. Надя минь.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )