БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт гарч буй ой хээрийн түймрээс үүдэн 6000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. 3-р сарын 5-ны өдрийн байдлаар Сөүлээс зүүн өмнө 330 км зайд орших Өлжин болон зэргэлдээ орших Самчеок хотын 8571 га талбай түймэрт өртжээ.
Энэ нь өмнөх өдрийнхөөс хоёр дахин их талбайг хамарсан үзүүлэлт бөгөөд баасан гарагт эхэлсэн түймрийн улмаас 159 байшин, 57 барилга сүйдсэн хэмээн мэдээллээ.
Тус улсын хамгийн том байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэр болон атомын цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугамыг чиглэн үргэлжилж байсан түймрийг гал сөнөөгчид дарж чадсан байна.
Мөн тус улсын Ганвон мужийн Ганнеэн болон Ёнвол зэрэг газар түймэр гарч эрэг дагуух хурдны зам болон галт тэрэгний замын хөдөлгөөнийг саатуулжээ. Ганнеэн хотод гасан түймэр Дунхэ руу тархаж байгаа учир тус хотын иргэдийг мөн нүүлгэн шилжүүлэхэд хүргээд байна.
Сэтгэгдэл ( 0 )