Ифтер Муртаза болон Марисса Стар Билотти нар хүний амины хэрэгтэн өргөст торны цаана эрхээ хасуулан сууж байгаа улс. Гэвч тэд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн захидлаар харилцаж эхэлсэн байна. Захидлаар бичилцэж эхлээд хоёр сар болсны дараагаар тэд бие биедээ дурлажээ. Хэдийгээр нэг нэгнээ хараагүй ч дөрвөн сараа дараа тэд сүй тавьсан байна. Сүйт бүсгүйг Марисса Стар Билотти гэдэг бөгөөд өдгөө 20 настай. Сүйт залууг Ифтер Муртаза гэдэг бөгөөд энэ жил 26 настай юм байна.
Биллотигийн өмгөөлөгч энэ сарын эхээр хосуудын хурим хийлгэх зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан бөгөөд өдгөө хосууд шоронгийн хүлээлгийн өрөө сулрахыг хүлээн байнга утсаар ярьж байгаа гэнэ. Тэд гэрлэхдээ өргөст торны цаана, том ханаар тусгаарлагдсан байдалтайгаар гэрлэжээ.
Биллоти 2010 онд өөрийн найз Дерек Кристофер Адамсыг хороосон бөгөөд гэрээс нь багагүй эд хөрөнгө авч явсан бөгөөд түүнд шүүхээс 32 жилийн ял оноогоод байгаа юм. Түүний нөхөр болох Муртаза өөрийн өмнөх найз охины бүлийнхнийг хороосон хэргээр шоронд орсон байна.
Шоронд хоригдож байгаа хүмүүжигчид гэрлэх нь ховор байдаг гэнэ. Тэр тусмаа нэг төрлийн хэргээр ял эдэлж байгаа хүмүүс гэрлэх нь тун ховор үзэгдэл ажээ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )