Хоёр настай охиныхоо амь насыг хороох гэж байгаагаа өөрийн Фэйсбүүкээр зарлаад байсан “Фэйсбүүк алуурчин” Рамазан Акард Австарлийн шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. 24 настай энэ эр өөрийн хуучин найз бүсгүй Рэчил Ди Аргентаас өшөө авахыг хүсдэг байсан бөгөөд Мими хэмээн өхөөрддөг төрсөн охин Яазминагаа хороож өшөөгөө авна гэж удаан хугацаанд бодож байжээ. Тэрээр 2010 оны 11-р сараас эхлэн энэ бодлоо өөрийнхөө Фэйсбүүк статус болон мессежээр эхнэртээ явуулдаг байжээ.
Охиноо хороосон алуурчин огтхон ч гэмшихгүй байгаа бөгөөд муу өлөгчин шангаа хүртсэн. Намайг байхгүй гурван сард жирэмсэлсэн болохоор Яазмина миний хүүхэд биш. Рэчил би чамд хайртай. Чи намайг ямар хүн болгосноо хар даа гэж хэнэг ч үгүй байцаалтад хэлсэн байна.
Рамазан Акар хүүхдэдээ чихэр авч өгнө гэж гэрээс нь дагуулан явсан бөгөөд эхнэрэээ хийсэн хэргийнхээ төлөө уучлалт гуй, үгүй бол хүүхдийг чинь машинд дайруулж, эсвэл хутгалж амийг нь хорооно гэж мессеж бичин дарамталсан байна.
Охины эцэгт бүх насаар нь хорих ял оноосны дараагаар охины ээж Ди Аргент: Шүүхээс оноосон ялыг зөв гэж бодож байна. Хэдийгээр охин минь бидний дунд байхгүй ч биднийхээ сэтгэл зүрхэнд үргэлж инээмсэглэж байгаа төрхөөрөө хоногших болно гэж мэдэгдсэн байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )