Саудын Арабын эрх баригчид бямба гарагт /2022.03.12/ нийт 81 хүнийг, тэр дундаа Йемений долоон иргэнийг аюулгүй байдлын албаны ажилтнууд руу халдаж, гаднын дэмжлэгтэй алан хядах бүлэглэл байгуулсанд буруутган цаазалжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, 81 хүнд цаазын ял оноох тухай шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх болон Дээд шүүх хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийг энэ бямба гарагт гүйцэтгэсэн байна.
Цаазлуулсан хүмүүсийн дунд Йемений долоон иргэн, Аль Сауд гэр бүлийн хаанчлалыг эсэргүүцдэг шиитүүд амьдардаг зүүх бүс нутгийн залуус багтжээ. Тэднийг аюулгүй байдлын албаны ажилтнуудын эсрэг халдлага зохион байгуулсан, алан хядагчдын “Исламын улс”, “Аль Каида” бүлэглэлийн дэмжлэгтэй алан хядах бүлэглэл байгуулсан хэрэгт буруутгах ялын дээд хэмжээ оноосон гэж тус улсын Дотоод хэргийн яам онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )