Дайныг эсэргүүцэгч телевизийн мэдээг үймүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

 

Оросын төрийн телевизийн шууд мэдээний дундуур дайныг эсэргүүцэгч эмэгтэй орж ирснээр эфир тасалдахад хүрчээ.

Орон нутгийн цагаар 21:31 минутын үед тэрээр гартаа "Дайн болохгүй. Дайныг зогсоо. Тэд худлаа ярьж байгаа учраас суртал ухуулгад бүү итгэ. Оросууд дайныг эсэргүүцэж байна" хэмээх бичиг бүхий цаас барин эфирт орж иржээ.

Эх сурвалжуудын дурдаж буйгаар уг эмэгтэй Мария Овсянников гэдэг бөгөөд тус телевизийн ажилтан аж. Түүнийг одоогоор Москвагийн Останкино хотын цагдаагийн хэлтэст байцааж байгаа тухай түүний найзууд мэдээлсэн байна.

Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй. Украин аав, Орос ээжтэй Мария "Яг одоо Украин болж байгаа үйл явдал бол гэмт хэрэг. Орос бол түрэмгийлэгч улс. Энэ түрэмгийллийн хариуцлагыг зөвхөн нэг л хүн хүлээх болно. Тэр бол Владимир Путин. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил би нэгдүгээр сувагт ажиллаж, Кремлийн суртал ухуулга хийж байсан. Одоо үүнээсээ маш их ичиж байна. Оросын ард түмнийг зомби болгохыг зөвшөөрсөндөө ичиж байна. Энэ бүхэн 2014 онд эхэлж байхад чимээгүй байсандаа ичиж байна. Кремль Навальныйг хордуулах үед бид жагсаал цуглаанд оролцоогүй, бид энэ хүний эсрэг дэглэмийг чимээгүй харж байсан. Одоо дэлхий биднээс үүрд нүүр бурууллаа. Бидний үр удам арван үе элээсэн ч арилгаж чадахааргүй түүх үлдэж байна. Бид Оросын ард түмэн. Ухаалаг ард түмэн. Энэ бүх галзуурлыг бид л зогсоож чадна. Жагсаалд очихоос бүү ай" хэмээн мэдээний нэвтрүүлэгт орохоосоо өмнө  бичлэг хийн үлдээсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
M(61.102.147.37) 2022 оны 03 сарын 17

Teneg avgai ve

0  |  0
с(66.181.161.30) 2022 оны 03 сарын 15

болждээ орос тэмцэх хэрэгтэй дарангуйлагчидтай

2  |  0
Уншигч(64.119.25.94) 2022 оны 03 сарын 15

Эрэлхэг байна,

2  |  0
S(70.108.1.91) 2022 оны 03 сарын 15

Zuv

2  |  1
Top