Дөрвөн настай хүүхдээ зам дээр орхиод ЗУГТЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

 

Өнгөрөгч даваа гарагт бага насны хүүхдээ тэсгим хүйтэн шөнөөр зам дээр орхин зугтаасан эмэгтэйн шүүх хурал болж өнгөрчээ. 

Сөүлээс баруун хойд зүгт байрлах боомт хотын иргэн 35 настай эмэгтэй 4 настай охиноо шөнийн 22.00 цагийн үед Гояан дахь өдөр өнжүүлэхийн ойролцоох зам дээр үлдээжээ. Уг хэрэг өнгөрсөн оны 11-р сарын 26-нд болж өнгөрсөн бөгөөд энэ үед гадаа агаарын хэм 0 градусыг зааж байжээ. 

Уг хэрэгт 25 настай залууг мөн яллагдагчаар татсан. Тэрээр бүсгүйтэй онлайнаар танилцсан гэх бөгөөд машинаараа охиныг тээвэрлэж яваад улмаар зам дээр орхисон аж. 

Тэд охиныг буулгамагцаа ойролцоох зочид буудалд очсон тухайгаа мэдүүлжээ. Бүсгүйн хэлж буйгаар залуу түүнд охиноо хаяхыг санал болгосон гэх бөгөөд тэднийг хүүхдэд хайхрамжгүй хандсан, хүүхдээ хаясан хэрэгт яллагдагчаар татсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.91) 2022 оны 03 сарын 16

Балиар монголуудаас сурсан байх.

1  |  5
зочин(192.82.83.235) 2022 оны 03 сарын 16

Mонголдчихсон байн шдээ.. бодвол манай хүүхнүүд л ийм арга зааж өгсөн байх л даа.кк

0  |  3
Top