КОВИД-19 | Улсын хэмжээнд 164 тохиолдол бүртгэгдлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.03.16 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 164 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт - 106
  • Орон нутагт - 58

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 784 гэрийн хяналтанд 2911 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 185 нь хүүхэд, 33 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 119 хүний бие хүнд, 8 хүний бие нэн хүнд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top