Австрали эмэгтэй Пенни Маккисон эмнэлэгт солигдсоноосоо 59 жилийн дараа төрсөн ээжийгээ олжээ. Гэвч ээж нь түүнтэй уулзахаас татгалзсан байна.
Пенни 1963 онд Мельбурн хотын Виктория хатан хааны эмнэлэгт төржээ. Тэрбээр өөрийгөө өргөмөл гэж боддог байсан аж. Учир нь англи гэр бүлийнхнээсээ огт өөр царайтай байлаа.
Бүсгүй төрөх эмнэлэгт солигдсоноосоо 59 жилийн дараа Мельбурны эмнэлэгт хандан төрсөн ээжийнхээ талаарх мэдээллийг авч, 2016 онд ДНК-гийн шинжилгээ өгөхөд 70 хувь грек гаралтай нь тогтоогджээ. Тэрбээр хэдэн жил хайсны эцэст грек ээжийгээ олсон ч ээж нь түүнтэй уулзаж чадахгүй гэсэн хариу өгсөн байна. Тэрбээр охиноо аз жаргалтай, эрүүл энх амьдарсныг сонсоод баяртай байгаа ч цаашид холбоотой байхыг хүсэхгүй байна гэжээ.
Пенни зун нөхөр, хүүтэйгээ анх удаа Грект очиж, ээжийнхээ төрсөн Пелопоннест очиж үзэх аж. Тэрбээр “Ээж маань надтай холбоотой байхыг хүсэхгүй байгаа учир бид уулзалдаж чадахгүй. Энэ нь маш гунигтай ч 80 настай эмэгтэйг зүрхний шигдээс болтол нь хямраахыг хэн хүсэх билээ. Ийм юм болвол би амьдарч чадахгүй” хэмээн “The Guardian” сонинд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )