Алт эрдэнэс олджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Энэтхэгийн Керала муж дахь индус шашны нэгэн сүмээс хагас тэрбум доллароор үнэлэгдэх алт эрдэнэс олджээ. Алт, мөнгө болон үнэт чулуугаар хийсэн гоёлын чимэглэлийн эд зүйлс 16 дугаар зууны үеийн сүмийн хонгил дотор хадгалагдаж байсан байна. Орон нутгийн эрх баригчид нэгэн язгууртан гэр бүлийнхэнтэй сүмийн орчны газар эзэмшлийн асуудлаар шүүхэд заргалдаж, заргаа авсныхаа дараа сүмийн хонгилыг шалгах явцад уг агуулахыг олдсон байна. Одоохондоо хоёр хонгилыг нээж үзээд байгаа бөгөөд нийтдээ алт эрдэнэс нуусан байж болзошгүй 4 ийм хонгил байгаа юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Траванкорын үе залгамжилсан хаант улсын махаража нарын нэг нь зуу гаруй жилийн өмнө алт эрдэнэсийг сүмийн хонгилд нуусан байж магадгүй ажээ. Одоогоор тэдгээрийн үнэ цэнийг хараахан тогтоогоогүй байна. Бүх эд зүйлийг бүртгэн тоолсны дараа л үнэлгээ хийх боломжтой бөгөөд үүнд бараг долоо хоног шаардагдах болов уу. Гэвч олдворын жинхэнэ үнэ цэнийг тодорхойлох боломжгүй, учир нь зарим эд зүйлс нь түүхийн үнэлж баршгүй судлагдахуун болж байгаа юм. Өөр нэгэн олдворын талаар өгүүлэхэд, Австрийн Ньюштадт гэдэг жижигхэн хотын оршин суугч Андреас  гэгч ногооныхоо талбай дээр ажиллаж байхдаа Дундад зууны үеийн алт эрдэнэс олсон байна. Гурван кг-ийн жин татах уг олдворыгмэргэжилтнүүд 228мянган доллароор үнэлжээ. Андреас олзыг нуун дараад байхыг хүссэнгүй шууд л орон нутгийн зохих байгууллагад мэдэгдсэн байна. Олдворын дотор бөгж, гоёлын зүү, өвөрмөц хээ угалз бүхий бүсний горхи, сувдан чимэглэлүүд, алтадсан ялтсан хуудсууд зэрэг 200 гаруй ширхэг эд зүйл байжээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top