24 ЦАГТ I 39 хүнээс халдвар илэрч, нас баралт бүртгэгдээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө. /2022.03.20/

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусний халдварын 39 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс Улаанбаатар хотод 21, орон нутагт 18 тохиолдол батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар ковидын халдвар авсан 573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 1895 өвчтөн гэрийн хяналтад байна. Хэвтэн эмчилгээ хийлгүүлж буй өвчтөнүүдийн 352 нь биеийн байдал хүндэвтэр, 68 нь хүнд, 14 нь нэн хүнд байдалтай байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сүүлийн 24 цагт нас баралт бүртгэгдээгүй бөгөөд дотоодод халдвар тархсанаас хойших хугацаанд улсын хэмжээнд 2108 хүн уг өвчний улмаас амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top