Америкийн жүжигчин, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн элч Анжелина Жоли NBC News телевизийн студид ирж, телешоунд оролцжээ.
Хар даашинзтай Жоли эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай шинээр сэргээсэн хуулийн талаар “Энэ бол удаан хүлээж, олон жил тэмцсэн зүйл маань байлаа” гэсэн байна.
АНУ-д шинээр сэргээсэн хуулийг “Кайдены хууль” гэдэг бөгөөд Пеннсилвани мужид төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан 7 настай охины нэрээр нэрлэжээ. Жоли “Нэг ч хүүхэд, нэг ч эмэгтэй хүчирхийлэлд өртөх ёсгүй” хэмээн ярьжээ.
Уг нэвтрүүлгийн дараа хүмүүс Жолиг турж эцсэн, биеийн байдал нь сайнгүй харагдаж байсан гэж дүгнэжээ. Жолигийн фэнүүд нь жүжигчин бүсгүйн эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 3 )
She looks fantastic as usual.
KKKKK Hend h hamaagui hun tursan ethseniig n gaihaad sanaa zovdog kkkkk
Sayaxan kivod absan gee biz dee\nTa nar nicheed baisan\n