2012 онд сураггүй алга болсон эрийн цогцсыг эзэнгүй болсон пабын хөлдөөгчөөс олсон тухай Лондон хотын цагдаа нар өнгөрөгч даваа гарагт мэдээллээ.
Мөрдөгчид уг цогцсыг 10 жилийн өмнө сураггүй алга болсон тэтгэврийн хөгшин Рои Биггсийн цогцос мөн хэмээсэн бөгөөд уг цогцос хэдэн жилийн туршид уг хөлдөөгчид хадгалагдаж байсан бололтой хэмээн мэдэгджээ.
Биггс нас барахдаа 70 орчим настай байжээ. Өнгөрсөн 10-р сард орхигдсон барилгыг нураах үед барилгын ажилчид тус цогцсыг олсон бөгөөд шалгалтын ажил үргэлжлэн Рои Риггсийн цогцос мөн болохыг шүдний бүртгэлийн дагуу тогтоосон байна.
Одоогоор чухам ямар шалтгааны улмаас нас барсан болох нь тогтоогдоогүй байгаа бөгөөд түүнийг таньдаг хүмүүс болон гэр бүлийнхнээс нь мэдээлэл авах зорилгоор түүний зургийг олон нийтэд ийн цацжээ.
Эх сурвалж: New York Post
Сэтгэгдэл ( 3 )
Haa gazar hun l hamgiin muu amitan bolj de .
evii2
Sondor oo balai yaaki mine de, iim yum tawij bga yumuu, ene odoo medee yu pizda araicde hairan tsag