Тайган болбол машин бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Энэтхэгийн Ражастан мужийн Эрүүлийг хамгаалах байгууллага төрөлтийг багасгах шинэ компанит ажил зохиож байна. 2011 оны есдүгээр сарын 30-ны дотор сайн дураар үргүй болгох мэс засалд орсон /үрийн хоолойг таслах, үрийн сувгийг боох/ эрчүүд болон эмэгтэйчүүд тусгай сугалаанд оролцох аж. Гол шалтгаан нь дэлхийн хамгийн хямд машин “Tata Nano” мөн мотоцикл, зурагт, гэрийн комбайн байх юм. Энэтхэгийн улс төрчид хүн амын тоогоороо 2030 онд Хятадыг гүйцэж түрүүлэх байх гэж эмээж байгаа бөгөөд харин энэ компанит ажлын хүрээнд төлөвлөсөн ёсоор 21 мянган мэс заслыг нэг жилд хийнэ гэж найдаж байна. Бусад муж ч мөн агтлуулж, хөнгөлүүлсэн иргэддээ төрөл бүрийн урамшуулал амлаж эхэлжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top