“Үдшийн Ургант” нэвтрүүлгээрээ алдартай Оросын телевизийн хөтлөгч Иван Ургант яагаад Израил явсныг найзууд нь тайлбарлажээ.
43 настай Иван хамгийн сүүлд хоёрдугаар сарын 25-нд “Үдшийн Ургант” нэвтрүүлгээ хийсэн билээ. Нэгдүгээр суваг телевизээс мэдээлснээр “Үдшийн Ургант” нэвтрүүлэг хэдэн өдрөөр завсарлана гэж мэдэгдэж байсан ч одоог хүртэл шинэ дугаараа хийгээгүй байгаа юм.
Иван Ургант энэ сарын эхээр Израиль руу нисжээ. Түүний найз нарынх нь ярьснаар Иван гадаад руу цагаачлаагүй бөгөөд дулаан оронд амрахаар явсан байна. Түүний нэвтрүүлгийг хаасан учир Иван одоогоор хийх зүйлгүй байгаа гэж найз нөхөд нь ярьжээ.
Түүнчлэн одоо “Үдшийн Ургант” нэвтрүүлгийг хийж, хошигнож, инээж хөхрөх цаг нь биш гэж Иваны найзууд тайлбарласан байна.
Сэтгэгдэл ( 0 )