Ямайкад Кейт Миддлтонд хүндэтгэлгүй хандав

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25


Их Британийн ханхүү Уильям болон түүний эхнэр, Кембрижийн гүнгийн хатагтай Кейт Миддлтон нар Ямайкад айлчлал хийлээ.

Тэднийг Ямайкад газардахад тосож авсан төлөөлөгчдийн дунд 1993 оны Дэлхийн мисс Лиза Ханна байжээ. Лиза Ханна дэлхийн мисс болсныхоо дараа улс төрийн карьер хөөж, Ямайкийн сөрөг хүчний удирдагч болсон юм.

Тэгвэл албан ёсны арга хэмжээн дээр сонин байдлаар биеэ авч явсан Лиза олон хүний гайхширлыг төрүүлжээ. Кейт Миддлтон Лизатай ямар нэгэн зүйл ярих гэтэл мисс бүсгүй шууд нүүр буруулсан байна.

Зочиндоо хүйтэн хөндий хандсан түүнд хүмүүс биеэ зөв авч явахыг зөвлөжээ.
 


Тэгвэл Лиза Ханна зочиндоо хүндэтгэлгүй хандаагүйгээ хэлж, “Кейттэй харилцахад маш сайхан байсан. Бид гэр бүл, соёл, ард түмнийхээ талаар ярилцсан” хэмээсэн талаар Daily Star мэдээлжээ.
 


Уильям, Кейт нар Ямайкад хатан хааны гэр бүлийнхний мөрддөг журмыг зөрчиж, олимпын бобслейн шигшээ багийнхантай нь сельфи хийсэн байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top