18 аймагт КОВИД-19 халдвар БҮРТГЭГДЭЭГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусний нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлдэг билээ.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 25 тохиолдол батлагдсан байна. 

Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан тохиолдлын 12 нь орон нутагт бүртгэгдсэн.

Сайн мэдээ дуулгахад, Архангай, Баянхонгор, Булган, Гавь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий  зэрэг 18 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.  

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 374, гэрийн хяналтанд 1214 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 53 нь хүүхэд, 15 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 48 хүний бие хүнд, 11 хүний бие нэн хүнд байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.179.24.50) 2022 оны 03 сарын 27

Аймгийн засаг дарга нар дээшээ шийдвэр харахгүй ирж байгаа гадны хүмүүсийг шинжилгээнд хамруулж оруулж байвал цаашдаа хүн өвдөхгүй болнодоо. Аюул одоо гаднаас л ирнэ,

0  |  0
Top