Хятадад гайхамшигтай явдал болжээ. Ханжоу хотод хоёр настай охин тагтан дээрээ тоглож байгаад доошоо унасан байна. Яг энэ үед ээж нь гарч ирсэн бөгөөд охиныхоо даашинзны хормойноос хальт зуураад алдчихжээ. Ээжийнх нь орилох дуунаар салхилж явсан нь хөрш нь дээшээ хартал хүүхэд яг дээрээс нь нисэн ирж байж. Тэрээр өсгийтэй гутлаа тайлж хаяад хүүхдийг тосон барьж авахаар самбаачлан онилсон аж. Хүчтэй унаж ирсэн охиныг тэрээр барьж чадсан бөгөөд харин гарных нь яс хэд хэдэн газраа хугарчээ. 10 давхраас унасан Нюню охины хувьд битүү доргилт авсан бөгөөд одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Авхаалж самбаатай эмэгтэйн ачаар амьд үлдсэн азтай охиныг ус уух хувьтай гэхээс өөр юу гэх вэ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )