Харшил нь зан араншинтай холбоотой

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Харшлын өвчин нь хүний зан араншингаас шалтгаалдаг болохыг аливаа өвчин үүсэх сэтгэлзүйн шалтгааныг судалдаг эрдэмтэд тогтоожээ. Жишээлбэл, сэжигч, өөнтөгч бас гомдомтгой, дээр нь бас өөрийн гэсэн бодолгүй хүмүүс арьсны харшилтай байх нь олонтаа байдаг гэнэ. Харин биеэ байнга чагнадаг хүмүүс тоос шорооны харшил тусах нь элбэг тохиолддог ажээ. Хоол, хүнсний харшил нь хүүхдүүдийн хувьд жинхэнэ «зовлон» болдог. Энэ өвчнөөр насанд хүрэгсэд бараг өвчилдөггүй, гэхдээ эрүүл мэнддээ дэндүү их санаа тавьдаг мөртлөо эмч нарт итгэдэггуй хүмүүс тусах магадлалтай. Харин ургамлын харшил нь мэдрэлийн тогтолцооны хямралтай холбоотой байдаг гэнэ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top