Өвөр Монголын олон улсын эвэнт танхимыг түр эмнэлэг болгожээ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Хөххотод байдаг Өвөр Монголын олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвийг түр эмнэлэг болгов.  Одоогоор “А” танхимд 518 ор, эмнэлгийн 2 кабинет, сувилахуйн 6 байр, эмнэлгийн ажилтнуудын хувцас солих тасаг, ариутгал халдваргүйжүүлэлтийн 2 өрөө, эмнэлгийн хог хаягдлын 2 тасаг, эмнэлгийн байр, тоног төхөөрөмжийн 2 бүсийг байрлуулсан байна.

Түр эмнэлэг нь тусгаарлагдсан өвчтөнүүдийн амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц ор, орны дэргэдэх ширээ, хогийн сав гэх мэт зүйлсээр тоноглогдсон байдаг. Үүний зорилго нь COVID-19-ын халдвартай хөнгөн хэлбэрийн олон өвчтөнүүд болон энгийн өвчтөнүүдийг гэр бүл, хамт олноос нь тусгаарлах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, асаргаа, нарийн хяналт, оношлогоо, нийгмийн үйл ажиллагааг хангах гэсэн үндсэн үүрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top