Украины дуучин Орост хийх тоглолтоо цуцалж, байлдахаар болов

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Украины дуучин, 32 настай Макс Барских зэвсэгт хүчинд элсэж, эх орныхоо төлөө тулалдахаар болжээ.

Макс энэхүү шийдвэрийнхээ талаар “Маргааш сургуулилт эхэлнэ. Хэн ингэж төсөөлөх билээ. Сарын өмнө гарт минь микрофон л байсан. Гэхдээ одоо цаг хугацаа өөрчлөгджээ” хэмээсэн байна. Дуучин залуу хоёр долоо хоног сургуулилтад хамрагдаад зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орох аж.

Макс Барских Украины нутаг дэвсгэрт явуулж буй Оросын цэргийн ажиллагааг эсэргүүцэн өөрийн дуугаа ОХУ-ын нутаг дэвсгэрт хориглосон билээ. Мөн Оросын дуу бичлэгийн компаниудтай хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж, Орост хийх тоглолтоо цуцалсан байна. Түүний тоглолтын тасалбар зарагдсан байсан ч Макс тасалбарынхаа үнийг оросуудад буцааж өгөхгүй, бүгдийг нь Украиныг сэргээн босгоход хандивлана гэжээ.

Харин Оросын продюсерууд Максийг орос фэнүүддээ ийм хандлага гаргаж байгаа бол ОХУ-аас авсан бүх шагналаа буцааж өгөхийг шаардсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(43.242.243.16) 2022 оны 04 сарын 08

Чадрахыг хүсч дэ. Эх орончид амжилт.

0  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 04 сарын 05

Xoshin shogch urlagiin balainuud ix gai chirne shyy !!!

0  |  3
Хаха (66.181.161.86) 2022 оны 04 сарын 05

Удахгүй чад хийнэ

0  |  4
Болд(49.0.135.184) 2022 оны 04 сарын 08

тэгээд байлдаж дээ

2  |  0
зочин(66.181.181.127) 2022 оны 04 сарын 08

энэний тулалдаг гэж юу байхав дээ худлаа шоучин

4  |  4
Top