Оросын дуучин Валерия нөхөр Иосиф Пригожиныхоо төрсөн өдрөөр өмссөн даашинзнаасаа болж олны ярианы сэдэв болсон.
Дуучин бүсгүй продюсер нөхрийнхөө хамт авахуулсан зурган дээрээ Диснейн үлгэрийн баатар Цасан гуа мэт даашинзтай байжээ. Түүний даашинзны шар, гүн ягаан өнгийг нь хүмүүс Украины төрийн далбааны өнгө байна гэсэн билээ.
Тэгвэл Валерия “Өнгө ялгадаггүй өвчинтэй хүмүүст зориулсан мэдээ: даашинз гүн нил ягаан өнгийнх. Заримдаа өнгө бол зүгээр л өнгө байдаг” хэмээсэн байна.
Валерияг дэмжигч блогерууд мөн “Хүмүүс ээ, бүхий л зүйлд ямар нэгэн нуугдмал утга хайхаа больж үз. Шар өнгө бол шар л өнгө. Зүгээр л шар, нил ягаан хосолсон даашинз” гэж бичжээ.
Дуучин Валерия саяхан Дубайд мөн Оростой холбоотойгоор дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлын золиос болсон билээ. Түүнийг Оросын дуучин гэдгээс нь болж тоглолтоос хассан юм.
Сэтгэгдэл ( 0 )