Энэ сарын 4-ний 23 цаг 09 минутад Үхань хотын Ханьши галт тэрэгний өртөөнөөс Шанхайн өвчин халдварын эсрэг ажилд туслах маск, эмч эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах зориулалтын хувцас зэрэг 62.3 тонн эд материалыг ачсан галт тэрэг Шанхай хот руу хөдөлж 900 гаруй километрийг шөнөөр аялж Шанхайн Бэй Жо өртөөнд хүрчээ.
Хүбэй мужийн өвчин халдвараас хамгаалах газрын мэдээлж буйгаар энэ удаа эмнэлгийн зориулалтын 2800000 ширхэг маск, эмч эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах зориулалтын хувцас 226000 ширхэг, аны маск 5000 ширхэг, эмнэлгийн зориулалтын бээлий 606000 ширхэг гэхчилэн эд материалыг Шанхай хотын өвчин халдварын эсрэг ажилд зориулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )