Бээжингийн дагуул хот Шюн-Ань

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Хятад улс нийслэл Бээжин хотын ачааллыг бууруулах зорилгоор Хэбэй мужийн Шюнь Анийг шинэ дагуул хот болгон хөгжүүлэх шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сард гаргаж, их бүтээн байгуулалтын ажил одоо ид явагдсаар байна. Зам харилцааны дэд бүтэц нь тухайн орон нутгийн эдийн засгийн судас гэгддэг. Шюнь Ань өртөөг 2018 оны 12 сарын 1-ээс барилга эхлүүлсэн ба 2020 оны 4 сарын 30-нд гол цогцыг нь байгуулж дуусчээ. 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулсан юм.  

2018 оны хоёрдугаар сарын 22-нд хуралдсан ХКН-ын төв хорооны УТЗЗ-ын байнгын хурлаар ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хэбэй мужийн Шюн-Анийг хөгжүүлөх төслийн тайланг сонсож, чухал үг хэллээ. Шюн-Анийг хөгжүүлөх төсөл нь Ши Жиньпинээр гол болгосон ХКН-ын Төв хорооноос гаргасан Бээжин Тяньжин, Хэбэй уялдуулан  хөгжүүлэх чухал шийдвэрийн нэг. Түүхэнд үлдэх томоохон төсөл гэж хэлж болно. Мөн нийслэл Бээжингийн оршин суугчдыг ая тухтай нөхцөлөөр хангах, төвлөрөлийг сааруулах Бээжин, Тяньжин,  Хэбэйн хөгжлийн бүсэд зөв оновчтой зохицуулалт хийж буй хэрэг юм. Шюн-Анийг хөгжүүлэх төсөл нь Бээжин, Тяньжин, Хэбэйн хөгжилд шинэ хөдөлгүүр болохуйц өргөн хүрээг хамарсан бодлого мөн юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн холбогдох яам хороо, Бээжин, Тяньжин хотын дэмжилгээр Бээжин, Тяньжин, Хэбэйг цогц хөгжүүлэх ажлын хэсгийн алба, мэргэжлийн зөвлөгөө өгөх хороо зэрэгтэй хамтран гүнзгий судалгаа хийж, талуудын саналыг бүрэн тусгаж, сайтар хянаж, Шюн-Анийн шинэ бүсийн бүтээн байгуулалтын өмнөх байдал болон одоог харьцуулсан 20 фото зургийг хүргэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.27.51) 2022 оны 04 сарын 08

Монголыг өөрчлөн байгуулах төсөл хаана байгаа юм бол? Арай Хятадад байдаг юм биш биз? Хүрэлсүх ээ?!!!

0  |  0
zochin (202.126.89.195) 2022 оны 04 сарын 07

Ee dee argagui l saihan yimaa. manaih Darhan-Ulaanbaatar.n 200 km zamiig heden jil bariulj bna. Uneheer manai tur zasag emgeneltei shuu!!!!!

0  |  0
Top