Бээжингийн цагаар 2022 оны 4-р сарын 7-ны 7 цаг 47 минутад Хятад улс Жю Чуаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-4 C зөөгч пуужингаар өндөр нарийвчлалтай 3-р 03 хиймэл дагуулыг хөөргөж, тойрог замд амжилттай орууллаа.
Тус хиймэл дагуул SAR зургийг найдвартай авч, тэнгис, эх газрын эх баялгийг хянан хэмжих болон гамшгаас сэргийлэх ажилд тоо баримтын баталгаа хангах үүрэгтэй юм. Энэ бол Чан Жэн цуврал зөөгч пуужингийн 414 дахь нислэг юм.
Сэтгэгдэл ( 0 )