Орос, Украины дайнаас үүдэлтэй ашиг хүртэх орны нэгээр Монголыг нэрлэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Ази, Номхон далайн орнууд Орос, Украины мөргөлдөөнд шууд өртөөгүй  ч эдийн засгийн хувьд ихээхэн бэрхшээлтэй тулгарахаар байгааг эдийн засагчид анхааруулсаар байгаа юм. “Economic Intelligence Unit” фирмийн мэдээлснээр ОХУ болон Украин улс түүхий эдийн гол үйлдвэрлэгч учраас хүнсний үнэ Москвагийн эхлүүлсэн дайнд онцгой мэдрэмтгий байгаа аж.

Азийн олон орон ОХУ-аас бордоо тэргүүтэй түүхий эдээ  импортлодог бөгөөд энэ  нь хөдөө аж ахуй, үр тарианы үнэ өсөхөд нөлөөлөөд байгаа юм. “Азийн орнууд  бордоо, үр тарианы эх үүсвэрээ Орос, Украинаас авна хэмээн найдах нь хөдөө аж ахуйн салбарт хүндрэл учруулж болзошгүй” гэдгийг “Economic Intelligence Unit”-ээс анхааруулжээ.

Дэлхийн томоохон гүрнүүд ОХУ-ын Украины эсрэг хийсэн үндэслэлгүй дайныг буруутгаж  өргөн хүрээний хориг арга хэмжээ авсан. Мөн ОХУ-ын  олигархиуд, банкууд, төрийн аж ахуйн нэгжүүдийн эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа юм. Чип үйлдвэрлэгчийн өлгий болох Зүүн хойд Азид хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, нийлүүлэлтэд ямар нэгэн саатал гарах эрсдэлтэй талаар EIU тайландаа  мөн дурджээ. Түүнчлэн EIU-ээс түүхий эдийн огцом өсөлтөөс ашиг хүртэж байгаа болон алдагдал хүлээх орнуудын жагсаалтыг гаргасан байна.

Хоёрдугаар сарын сүүлээр дайн эхэлснээс хойш дэлхийн зах зээл дээр газрын тос, байгалийн хий, үр тарианы үнэ огцом өссөн. Орос, Украин эдгээр түүхий эдийн дэлхийн нийлүүлэлтийн багагүй хувийг бүрдүүлдэг. Улаан буудайн фьючерс үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 65 хувиар өссөн хэвээр байна. Энэ хугацаанд эрдэнэ шишийн фьючерс үнэ ч гэсэн 40 гаруй хувиар өсжээ. Гэхдээ зарим улс орон үнийн өсөлтөд өртөмтгий байх бол заримд  нь ашигтай тусаж магадгүй гэнэ. "Түүхий эдийн үнэ өсөж, өөр нийлүүлэлтийг дэлхий даяар эрэлхийлснээр зарим улс оронд экспортын ашиг тус  их байх болно" гэдгийг EIU тодотгожээ.

ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНИЙН ӨСӨЛТӨӨС АШИГ ХҮРТЭХ УЛС ОРНУУД:

  • Нүүрс экспортлогчид: Австрали, Индонези, Монгол
  • Түүхий газрын тос экспортлогчид: Малайз, Бруней
  • Шингэрүүлсэн байгалийн хий: Австрали, Малайз, Папуа Шинэ Гвиней
  • Никель нийлүүлэгчид: Индонез, Шинэ Каледони
  • Улаан буудай нийлүүлэгчид: Австрали, Энэтхэг

ҮНИЙН ӨСӨЛТӨД ХАМГИЙН ӨРТӨМТГИЙ УЛСУУД

( Орос, Украинаас  бараа бүтээгдэхүүн импортлодог улс орнууд)

Бордоо: Индонез (15 хувиас дээш), Вьетнам (10), Тайланд (10), Малайз (10 орчим хувь), Энэтхэг (зургаа гаруй хувь), Бангладеш (таван хувь),  (Мьянмар гурав), (Шри Ланка ойролцоогоор хоёр хувь)

ОХУ-ын үр тариа: Пакистан (40 орчим), Шри Ланка (30 гаруй), Бангладеш (20 гаруй), Вьетнам (10 орчим),  Тайланд (ойролцоогоор тав), Филиппин (тав),  Индонез (таваас бага), Мьянмар (таваас бага), Малайз (таваас бага)

Украины үр тариа: Пакистан (ойролцоогоор 40), Индонез (20 гаруй), Бангладеш (бараг 20), Тайланд (10 гаруй), Мьянмар (10 гаруй), Шри Ланк (10 орчим), Вьетнам (таваас бага), Филиппин (ойролцоогоор тав), Малайз (ойролцоогоор тав)

ОРОСООС ХАМГИЙН ИХ ХАМААРАЛТАЙ ОРНУУД

Монгол, Вьетнам, Энэтхэг, Лаос, Мьянмар, Малайз, Индонез,  Бангладеш, Балба, Пакистан

Үүний зэрэгцээ, дайн эхэлснээр рублийн ханш ам.долларын эсрэг бараг 30 хувиар унасан. Хэдийгээр рублийн ханш эргэн сэргэсэн ч оны эхнийхээс 10 орчим хувиар доогуур арилжаалагдаж, оросуудын хэтэвчийг нимгэлсээр байна. Түүнчлэн  Азийн орнууд Оросын жуулчдад найдах хэрэггүй болж байгаа юм. Тайланд 2019 онд бүс нутгийн хамгийн том ашиг хүртэгч орон болж, Оросын 1.4 сая жуулчныг хүлээн авсан. Гэсэн хэдий ч энэ нь тухайн жил тус улсыг зорин ирсэн нийт жуулчдын дөнгөж дөрөв хүрэхгүй хувийг эзэлж байв. Харин Вьетнам хоёрдугаарт орсон бол Индонези, Шри Ланка, Мальдив зэрэг улс Оросын жуулчдын хамгийн их очдог Азийн таван орны жагсаалтад багтжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(150.129.141.2) 2022 оны 04 сарын 15

Түүхий эдийн үнийн өсөлт бидэнд ашигтай, бусад хүчин зүйлүүдээс бид хамаарал багатай. Бид дотроо эвээ олоод ухаантайхан байвал хамгийн их амны хишигтэй байхаар л улс.

1  |  1
Занга(202.179.27.133) 2022 оны 04 сарын 15

Оросуудын хамгийн очих дургүй орноор Монгол шалгарсан бх магадлалтай.

1  |  1
shal hudalaa medeele(202.55.191.130) 2022 оны 04 сарын 15

orosiin vr tariag arabiin ornuud l ih abdag ch dee. egippit uls 80 hubi orosoos vr taria abdag geed bod doo. orosoos kirgez tadjik uzbek kazakstan moldav armen gvrj metiin oronuud ih hamaaraltai sh dee. yun mongol baih be dee. ingej baruuniihan tarhi ugaadag daa..

0  |  1
Top