Америкийн Висконсин мужийн Маринетт (Marinette) хотын дарга Роберт Хабрик (Robert Harbick)-ийг тус хотын цагдаа нар саатуулжээ. Орон нутгийн WLUK-TV телевизийн мэдээлснээр үүний шалтгаан нь хотын дарга гуай өөрөө согтуугаар машин жолоодсоноос болсон гэнэ.
Associated Press-ийн мэдээлж буйгаар өнгөрсөн бямба гаригт буюу хоёрны өдөр Хабрик зоогийн газрын машины зогсоолоос машинаа унаж гарч ирээд дохионы гэрлийн шон мөргөж, тэр даруйдаа буцаад зогсоол руу очсон гэнэ. Харин зогсоол дээр түүнийг цагдаа нар тосон авч баривчилан авч явжээ.
Сэтгэгдэл ( 0 )