БНСУ-ын Сөүл хотын оршин суугч 33 настай Ким хэмээх оффисийн ажил эрхэлдэг эмэгтэй гадуур хооллох нь хэт үнэтэй тусаж байна хэмээн мэдээлжээ. Тэрээр хэлэхдээ "Бусад хүмүүс үнийн хөөрөгдлийг хэрхэн даван туулж байгааг мэдэхгүй ч энэ нь миний хувьд үнэхээр харгис санагдаж байна. Хямд хоол гэж байхгүй болсон. Одооноос би өдрийн бэлдэж авчрах хэрэгтэй болж байх шиг байна" хэмээжээ.
Мөн 35 настай гэрийн эзэгтэй Чой "Хүүхдүүд минь тахианы мах, пиццанд дуртай учраас долоо хоногт хоёр удаа гадуур хооллодог байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн учраас бид долоо хоногт нэг л удаа гадуур хооллох шаардлагатай болж байна" хэмээсэн байна.
Эдгээр бүсгүйчүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн иргэд хоолны үнэ хэт нэмэгдсэнтэй холбогдуулан гомдол гаргаж эхэлжээ.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хоолны үнэ 6.6 хувиар өссөн бөгөөд 1998 оны эдийн засгийн хямралаас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.
Статистикийн KOSIS байгууллагын мэдээлснээр рестораны 39 нэр төрлийн хоолонд ордог бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэх бөгөөд энэ нь түүхий эдийн үнэ нэмэгдсэн, ковидын үеийн хорио цээрийн дэглэм суларч байгаатай холбоотой үнийн хөөрөгдөлтэй холбон тайлбарлаж байгаа аж.
Хорио цээрийн үед хүмүүс гадуур хооллох нь багассан ч хүргэлтийн хоол захиалах нь эрс ихэссэн учир ажилчдын цалин хөлс, орон тоо үүнийгээ дагаад нэмэгдсэн нь үнэ хөөрөгдөх нэгэн шалтгаан болж буйг онцолжээ.
Эх сурвалж: The Korea Times
Сэтгэгдэл ( 0 )