
БНСУ-ын Шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Юн Сук Ёл экс Ерөнийлөгч Пак Гын Хэтэй уулзсан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа.
Тэдний уулзалт өнгөрсөн мягмар гарагт (2022.04.12) болсон ба 50 минут үргэлжилжээ.
Экс Ерөнхийлөгч Пак Гын Хэг авилгын хэргээр шалгагдаж байхад Юн Сук Ёл прокуророор нь ажиллаж байсан бөгөөд нэгэн цагт яллагч болон яллагдагч байсан тэд улс төрийн тавцанд ийнхүү дахин нүүр туллаа.
Тэгү хотод болсон уулзалтын үеэр Юн Сук Ёл экс Ерөнхийлөгчтэй муу харилцаатай байгаадаа харамсаж явдгаа дурссан байна. Юн Пактай уулзах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд тухайн үед ажлаа хийж байсан ч мөрдөн байцаалтын явцад улс төрийн карьер, сэтгэл санааны байдалд нь ихээр санаа зовж, харамсаж байснаа илэрхийлжээ.
Шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёлын тангараг өргөх ёслол ирэх тавдугаар сарын 10-нд болно. Энэ үеэр Пак Гын Хэг ирэхийг урьсан бөгөөд Пак Гын Хэ "Чадвал оролцохыг хичээнэ" гэсэн хариу өгсөн байна.

Пак Гын Хэд 2017 онд 22 жилийн хорих ял оноосон. Дөрвөн жил есөн сар хоригдсны эцэст түүнд 2021.12.31-ны өдөр Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өршөөл үзүүлэн сулласан бөгөөд суллагдсныхаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Тэрээр гуравдугаар сарын сүүлээр эмнэлгээс гарч, Тэгү хот дахь шинэ байрандаа нүүн орсон байна.

Сэтгэгдэл ( 7 )
Ашгүй дээ. Энэ дэлхийн бүх эмэгтэйчүүд эрүүл энх, амар амгалан тайван сайхан аж төрж амьдараасай билээ гэж хүсэж байдаг юм. Эрхэм сайхан экс ерөнхийлөгч танд эрүүл энх, аз жаргал хүсэн ерөөе. Ухаантай, зөалөн, хүнлэг сайн сайхан эмэгтэй гэж бодож байна.
Энэ эмэгтэйг би их өрөвддөг юм энэ хүнд хань ижил үр хүүхэд эцэг эх бүгд алга эцэг нь өнөөгийн солонгос орныг ийм болтол хөгжих үндэсиыг тавьсан гавьяатан байсан Энэ эмэгтэй эх орныхоо төлөө л ажиллсан Шоронд явахад нь их харамссан сая гарахад нь их баярлсан Сайн саыхан бүхнийг хүсье Пак минь
Хөөрхийдөө болждээ ямар санаа зовож байсан гээч мундаг эмэгтэй шүү
Энэ эмэгтэын дэргэд манай шоронд орсон хэд гөлөг гөлөг
Улс төрийн *Золиос* болсныг нь хүлээн зөвшөөрчээ. Пак Гын Хэ эх орныхоо төлөө эрчүүдээс илүү ажилласан эмэгтэй Ерөнхийлөгч байсан.
Хоншоортой л эр юм
Хүнлэг ёс гэж ийм соёл байдаг. Манайхан жудаг гээд байдаг байх. Оросоор совесть гэдэг.