24 ЦАГТ | Ковид-19 халдварын 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2022 оны 04 сарын 14

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.04.14 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 30 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт -29
  • Орон нутагт - 1

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 165, гэрийн хяналтанд 609 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 12 нь хүүхэд, 3 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 68 хүний бие хүнд байна.

Top