Ким Жон Ун мэдээний хөтлөгчдөө ТАНСАГ зэрэглэлийн байр БЭЛЭГЛЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

 

Хойд Солонгосын хамгийн алдартай хөтлөгчдийн нэг болох Ри Чун Хид тус улсын удирдагч Ким Жон Ун тансаг зэрэглэлийн байр бэлэглэжээ. 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсад болсон томоохон үйл явдлууд, тухайлбал цөмийн болон пуужингийн туршилт, удирдагчийн үхэл зэргийг сэтгэл хөдлөл дүүрэн өнгө аясаар мэдээлдэг байсан түүнд цаашид ч мөн үүнийгээ үргэлжлүүлэн ажиллахыг даалгажээ. 

Ажилчны намын гишүүн Ри 50 жилийн турш намын сурталчлагчаар ажилласан бөгөөд түүнд лхагва гарагт нээлтээ хийсэн голын эрэг дагуу шинээр баригдсан орон сууцны хороололд байр бэлэглэсэн байна. 

79 настай Ри Чун Хи хэлэхдээ "Гэр маань яг л зочид буудал шиг санагдаж байна. Гэрийнхэн маань шөнө унтаж чадахгүй, баярын нулимстай хоносон" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.72.240.53) 2022 оны 04 сарын 16

бараг л өлсөж үхэх гэж байгаа гээд байсан тансаг л байна шүү дэлхиигээс тасарсан гэхэд

0  |  0
Top