Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр Токио Кодокан ордонд болж, ирэх есдүгээр сарын 10-25-нд Хятадад болох Ханжоу-2022 Азийн наадамд оролцох бүрэлдэхүүнээ баталлаа.
Энэ багт аравдугаар сарын 6-13-нд Узбекистанд болох ДАШТ-д сонгогдоогүй Шёохэй Оно багтжээ. 60 кг-ын жинд Нагаяма Рюүжю, Гэнки Кога хоёр дээр санал хураахад Нагаяма 13 санал, Кога 7 санал авсан байна.
“Ханжоу-2022” наадмын шигшээ баг
60 кг - Нагаяма Рюүжю
66 кг – Танака Рёома
73 кг – Оно Шёохэй
81 кг – Сасаки Такэши
90 кг – Мүрао Санширо
100 кг – Арон Вольф
+100 кг – Энэ сарын 29-нд болох үнэмлэхүй жингийн УАШТ-ий дараа сонгоно.
Сэтгэгдэл ( 0 )