Гурван эмэгтэйг хөнөөсөн этгээдэд БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15


Хайр сэтгэлийн холбоотой байсан бүсгүйгээ мөшгиж, дүү болон ээжийнх нь хамт хөнөөсөн этгээдэд Өмнөд Солонгосын дээд шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. 

Тус улсын хамгийн аймшигт хэргүүдийн тоонд багтсан уг хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард гарчээ. 26 настай Ким Тэхён цахим тоглоомын үеэр танилцсан бүсгүйнхээ араас хэд хэдэн удаа мөшгиж байгаад баригдсан байна. Бүсгүй үүнд дургүйцэн түүнээс холбоогоо тасалсан бөгөөд гэмт хэрэгтэн Ким бүсгүйн гэрт хүргэлтийн ажилтны дүрээр нэвтэрчээ. 

Тухайн үед гэрт нь найз бүсгүйнх нь дүү байсан бөгөөд түүнийг эхлээд хөнөөсөн байна. Дараагийн хоёр хохирогчийг ирэх хүртэл гэрт нь хүлээсэн тэрээр хохирогчдыг бүгдийг нь хутгалан амь насыг насыг нь хохироожээ. 

Прокурорууд түүнд цаазын ял оноох хүсэлт тавьсан бол гэмт хэрэгтэн Кимийн өмгөөлөгчид бусад хоёр хохирогчийг хөнөөх сэдэлгүй байсан хэмээн маргасан байна. 

Өнгөрсөн нэгдүгээр сард давж заалдах шатны шүүх түүнд цаазын ял оноосон ч өнгөрсөн 25 жилийн турш нэг ч удаа хэрэгжээгүй учир ялыг гүйцэлдүүлээгүй тухай Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top