Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
( 2022.04.27 )
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 67 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.
Шинээр бүртгэгдсэн тохиолдол
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 219, гэрийн хяналтанд 438 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 16 нь хүүхэд, 2 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 63 хүний бие хүнд, 14 хүний бие нэн хүнд байна.