Цагаан ордныхны цалин хэд вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06

Цагаан ордны ажилтнуудын дундаж цалин энэ онд 82 мянган доллар байсан нь өмнөх оныхоос нэг мянган доллараар буурсан үзүүлэлт ажээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас жил тутам Конгресст илгээдэг тайланд дурдсан байна. Баримт бичигт тэмдэглэснийг үзвэл, Цагаан ордны 454 албан хаагч нийтдээ 37 сая 121 мянга 463 долларыг цалин хэлбэрээр авчээ. 2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт 469 хүн ажиллаж, 38.8 сая долларын цалин авч байсан байна.

Ордны ажилтнуудын гуравны нэгээс илүү хувь нь жилдээ 100-гаас 200 мянга хүртэлх долларын цалин хүртдэг бол 154 ажилтан нь 50 мянган доллараас бага цалин авдаг ажээ. Тамгын газрынхны хувьд цалингийн хамгийн доод хэмжээ нь 41 мянган доллар гэнэ.

Хамгийн их цалин авдаг Ерөнхийлөгчийн 21 туслахын дотор жилдээ 172.2 мянган долларын цалин авдаг Терроризмтой тэмцэх асуудал хариуцсан туслах Жон Бреннан, хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни болон Цагаан ордны хүний нөөцийн асуудал хариуцсан менежер Уильям Дейли нар орж байна. Харин Ерөнхийлөгч Б.Обамагийн цалин жилдээ 400 мянган доллар ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top