Мексикийн Веракруз мужид Арлене цөлийн шуурганы улмаас амиа алдагсдын тоо 16-д хүрсэн талаар холбогдох албаныхан мэдээлэв. Мексикийн Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Амиа алдагсдын хамгийн балчир нь 12 настай хүү байсан бол ахмад нь 65 настай байжээ. Түүнчлэн ирэх өдрүүдэд дахин хүчтэй шуурга дэгдэж магадгүй байгаа ба яг одоогийн байдлаар Арлене шуурга түр намжаад байгаа тухай Мексикийн онцгой байдлын газраас мэдэгджээ. Гамшгийн бүст буй зарим иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )