Жүжигчин Амбер Херд шүүх хурлын үеэр Жонни Деппэд алгадуулсан талаараа уйлан ярьжээ.
36 настай жүжигчин бүсгүй “Жоннитой хайр сэтгэлийн харилцаа үүсгээд удаагүй байхад бид буйдан дээр суугаад ярилцаж байлаа. Би түүнээс шивээс нь ямар утгатай болохыг асуухад Жонни надад тайлбарласан. Би түүнийг тоглож байна гэж бодоод инээтэл тэр намайг алгадсан. Би юу хийхээ мэдэхгүй түүн рүү гайхаж хартал дахиад алгадсан. Жонни миний нүүр рүү дахин бүр хүчтэй цохиж, би буйдангаас унасан. Түүнийг тоглоогүй, уурлаж байгааг нь ойлгож, удаа дараа хүчтэй алгадуулсан тэр үеийг би хэзээ ч мартдаггүй. Энэ бүхэн миний амьдралыг өөрчилсөн” хэмээн уйлан ярьсан байна.
Амбер сэтгэлийн шарх үлдээсэн энэ явдлаас болж түүнээс шууд салж яваагүйдээ харамсаж буйгаа ярьжээ.
Мөн “Жонни намайг хэд цохисныхоо дараа уйлж эхэлсэн. Тэр өвдөг сөгдөн уучлалт гуйж, дахиж ингэхгүй гэдгээ хэлсэн” гэсэн байна.
Тэгвэл Жонни Амберын ярьсан зүйлийг худлаа гээд “Тийм зүйл болоогүй. Бүгд Амберын зохиосон зүйл. Би хэзээ ч эмэгтэй хүнд гарч хүрч байгаагүй. Шивээсний тухай асуухад уурлаж, алгадна гэдэг бол утгагүй зүйл” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )