КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 94 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд ковид-19 халдварын 94 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 63, орон нутагт 31 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Халдвар аваад эдгэсэн болон халдвартай хүний тоо өнөөдрийн байдлаар 922,387 байна. Харин халдварын улмаас нийт 2111 хүн нас баржээ. 

Эрүүл мэндийн яамнаас өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоон мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан хүргэхээ зогсоосон бөгөөд Ковид-19 болон бусад эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний талаарх статистик мэдээллийг 1313.mn хаягаас авах боломжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top