О.Батбаяр: Халдварлах чадвар өндөртэй ШИНЭ ДАВЛАГАА үүснэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 12

Дэлхий дахинд ковид-19 халдварын шинэ давлагаа үүсэж, Омикроны BA4, BA5 хувилбар тархаж байна. Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад халдварын шинэ хувилбар эрчимтэй тархаж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо гурав дахин нэмэгдэж байгаа юм. 

Монгол Улсын тухайд өдөрт батлагдаж буй тохиолдлын 80-90 хувь нь BA2 буюу Омикроны дэд хувилбар байна. Энэ нь Омикроны эх хувилбараас халдварлах чадвар өндөр бөгөөд өмнө нь Омикроноор өвдсөн хүн дахин халдвар авах тохиолдол их байгаа аж.

Мөн ирэх наймдугаар сараас дэлхий дахинаа халдварын BA4, BA5  хувилбарын шинэ давлагаа үүсэх эрсдэл өндөр байгаа учир амны хаалтаа тайлах болоогүй талаар Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Ингээд монголчуудын "мартаж" буй ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцсанаа хүргэж байна. 


-Монгол Улсад ковид-19 халдварын нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Омикроны давлагааны үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ олон нийтийн дунд BA2 гэх халдварын шинэ хувилбар тархаж байна. Нэгдүгээр сард Омикроны BA1 буюу эх хувилбар давлагаалж байсан. Харин дараа нь 3,4 дүгээр сард BA2 хувилбар бүртгэгдсэн. Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдэж буй Ковидын тохиолдлын 80-90 хувь нь BA2 хувилбар байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны багаас мэдээлсэн.

-BA2 нь BA1 хувилбараас ямар ялгаатай вэ? 

-Шинж тэмдгийн хувьд бол амьсгалын дээд замын халдварын шинж тэмдгийг агуулж байгаа. Хоолой өвддөг, хамраас цус гоожих шинж тэмдэг илэрч байна. Мөн халдварлах чадвар илүү өндөр байна. Өмнө нь өвдсөн хүмүүс болон вакцинаа хийлгэсэн хүмүүс ч дахин халдвар авах эрсдэлтэй байгаа юм.

-Ковид-19 халдварын нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх бол... Бид амны хаалтаа тайлж болох уу?

-Амны хаалтаа тайлах болоогүй. 

Дэлхийн улс орнууд цар тахлын тав дахь давлагаанд бэлдэж байна. Учир нь Омикроны BA4, BA5 хувилбар дэгдэж байна. Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад BA4, BA5 хувилбар эрчимтэй тархаж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо гурав дахин нэмэгдэж байна. 

Улс орнуудад ойрын үед буюу наймдугаар сараас халдварлах чадвар, нас баралт өндөртэй ковидын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байна.  

Дэлхийн улс орнууд цар тахлын тав дахь давлагаанд бэлдэж байгаа. Тиймээс бид вакцины бүүстер тунгаа идэвхжүүлэх, нөөц бүрдүүлэх, эмнэлгийн ор, тоног төхөөрөмжөө бэлдэх гэх мэт ажлыг хийж байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.119.150) 2022 оны 05 сарын 15

Худлаа шааж бгаад мөнгө хусах хорын санаа өмнө нь идсэндээ цадаагүй юу новшоо

0  |  0
Zochin(103.212.119.150) 2022 оны 05 сарын 15

Энэ нэг эрүүл мэндийн ямарч боловсрол мэдлэггүй пя дандаа муу ёрлож байх юм энэ п г зайлуулаач

0  |  0
Зочин (139.5.218.88) 2022 оны 05 сарын 15

Муу амалсан хүүр вэ.

0  |  0
Зочин(202.9.40.249) 2022 оны 05 сарын 14

Короно дагаж зоолмон өлөн хулгайч минь хол очиж хуц

0  |  0
Delger(202.70.34.70) 2022 оны 05 сарын 12

Ene hvn chin mergejliin bys shar airag zardag hvn shde , iimerhvv ashig sonirholiin zorchiltei hvn zuvulguu uguud bh um bol uvduj bga hvnii too nemegdeh l bolohoos byyrhagyi de , uur meddeg ariin haalgaggyi , hvnii tuluu gesen olon hvn bgaag medej bj ashig sonirholiin zorchiltei dawhar irgenshiltei hvn Mongol ylsiin eruul mendiin um meddeggyi yadaj bhad saidad zuvulguu uguud syyj bdag ! hvn myylj bgaadaa bish , gol ni ene hvniig iim zuil meddeggui gedgiig mash olon hvn medeh ychir bichih shaardlagatai um , hov zoono, ger bvli bysniyylna , mungunii hoinoos yah ch medeh negen dee... bodyyshtai!\n

0  |  0
Top